Бүтээлч хэлэлцүүлэг

Саяхан УИХ дээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хэлэлцүүлэгт ДС болон БЧ хоёр гишүүний хэлсэн үгнүүдээс нь “Монголчууд гадныханд нээлттэй байж болохгүй” гэх агуулгыг гарчиг болгон маш их сэвж байна шүү. Тэгээд тэр нь сүүлдээ “энэ хоёрыг сайдаас нь огцруул””” гэсэн давалгаа болж хувирлаа. Энэ гарчиг нь эдгээр хүмүүсийн үндсэн санаа биш байна л даа.

Яриаг нь сонсоод байхад хөрөнгө оруулагч нарт тавигдах шаардлага $100к -ийг байхгүй болгох нь буруу, хөрөнгө оруулагч нарыг урихдаа тодорхой шалгуур босго байх нь зүйтэй гэсэн санааг л хэлээд байна лээ.

Харин Хөгжлийн сайд нь та мушгиад байна гээд буцаагаад мушгиад байгаа санагдсан. Босго байхгүй байх талаарх хариу тайлбар нь ч бас гол асуудалдаа чиглэхгүй байсан. Тэгэхээр мөнгөн дүнгээр босго тавихгүй байх гэсэн үндсэн санааны гол үзэл санааг сайн ойлгох хэрэгцээ бидэнд хэвээр үлдсэн.

Ямар нэг мөнгөн дүнгээр босго тавихгүйгээр ”гадаад хөрөнгө оруулагч” гэсэн аан байгуулж болдог замыг нээх нь хэр зөв бэ, хэрэв тэр босго нь мөнгө дүн биш бол өөр юу байж болох вэ гэдэг талаар бүтээлч яриа өрнөх ёстой санагдаж байна л даа.

Нөгөө талаар аан байгуулахгүйгээр зүгээр Монгол улсад хөрөнгө худалдан авч өмчлөгч болж байгаа /жиш нь: орон сууц худалдаж аваад дотор нь амьдарч байгаа/ хүнийг бид хөрөнгө оруулагч гэдэг ойлголтод хамруулж байгаа эсэхээ зааглахгүй бол иймэрхүү жишээнүүд нь аль ашигтай талдаа хэрэглэгдээд л ”хэрүүл” үүсгээд байх боллоо доо.

Манай парламент яг ийм байдлаар гол асуудалдаа төвлөрч шийдлээ ярихгүй тойрч займчуулж процессоо явуулчихаад хууль баталчихаад байгаа нь харамсалтай байна л даа.


Posted

in

by

Tags:

Comments

Сэтгэгдэл бичих