ТЭГШ-СОНДГОЙ & ӨМЧИЙН ХАЛДЛАГА

Энэ тэгш-сондгой дүрэм бол маш богино хугацаанд тодорхой ачааллыг зохицуулах зорилгоор онцгой үед л авах ёстой арга хэмжээ.

Гэтэл бүр сар гаруй хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэг бол төр хүний өмч рүү хийж буй хортой ХАЛДЛАГА юм.

Машин бол хүний, байгууллагын өмч. Хүний өмчид халдаж үнэ цэн, өгөөжийг нь 2 дахин унагаж байна гэсэн үг.

Дэлгэрүүлбэл:

  1. Өмчийн эрхийн халдлага:
    Машин эзэмшигч нарын хөрөнгө ашиглах эрхийг шууд 2 дахин бууруулж байна. Ажил, сургууль, цэцэрлэг гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэдэг байдалд халдаж хүчээр хасч байгаа хэрэг.
  2. Эдийн засгийн халдлага:
    Энэ тэгш-сондгой арга хэмжээ нь авто машинийг бизнесийн үйл ажиллагаандаа, ашиг олох зорилгоор ашиглаж буй хүмүүст хөрөнгө ашиглалтынх нь хувийг нь шууд 2 дахин унагаж байгаа халдлага. Эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлнө.
  3. Цаг төлөвлөлт, гэнэтийн нөхцөлд хийх халдлага.
    Хүмүүсийн амьдрал тодорхой тогтсон цаг нар, хэв маягт хэвшсэн байдаг. Долоо хоногийн тодорхой өдрүүдэд сургалтад хамрагдах, дасгал хөдөлгөөн хийх гм. Ийм зүйлийг тогтворгүй болгож хүний тогтсон хэмнэл рүү хийж буй халдлага. Мөн гэнэтийн үйл явдлуудад хортой нөлөөтэй, эмнэлэгт яаралтай тусламж хэрэг болох ч юм уу.
  4. Үргүй зардал ихсэх халдлага
    Энийг хэрэгжүүлэхэд төрд захиргааны зардал, иргэдэд өөр сонголтод зарцуулах зардал, өөрийн ашиглалтгүй үеийн зогсоолын зардал гарах болно. Үргүй зардал шаардах халдлага
  5. Тэгш бус халдлага
    Өөрийн зөвхөн ганц тээврийн хэрэгсэлтэй бүлэг хүмүүс рүү чиглэж буй халдлага. Эсрэгээрээ өөр боломжтой сонголттой бүлэг хүмүүст энэ нь нөлөө үзүүлэхгүй байхаас гадна харин ч давуу байдал болж хувирна. Төр өөрийн цэнхэр дугаараа хязгаарлахгүй л байх шиг байгаа

Энэ ХАЛДЛАГАА ЗОГСООХ ёстой


Posted

in

by

Tags:

Comments

Сэтгэгдэл бичих